Монгол улсын “Төрийн тахилгат уул” гэж хүндэтгэн шүтдэг хайрхнуудын нэг болох Дарханхаан уулын нэрээр нэрлэгдсэн сургууль маань 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан “Энэрэл” Дээд сургуулийн дэргэд байгуулагдсан бөгөөд 3 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна.



БИДНИЙ АЛСЫН ХАРАА:

   Монголд улсад төдийгүй олон улсад өндөрөөр үнэлэгдэх чадварлаг мэргэжилтэн бэлддэг олон улсын тэргүүлэх Политехник коллеж болох

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

   Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн гадаад, дотоодод өрсөлдөх өндөр ур чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэдэг, мэдлэг ба инновацид тулгуурласан хөтөлбөр хэрэгжүүлэгч, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэгч олон улсад тэргүүлэх Политехник коллеж болж улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.

   Дээрх эрхэм зорилгынхоо хүрээнд Дарханхаан Политехник коллеж доорх мэргэжлүүдээр сургалт явуулж Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрөлтэй албан ёсны мэргэжлийн үнэмлэх олгож байна. Үүнд:

МАНАЙ КОЛЛЕЖИД СУРЧ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХИЙН ДАВУУ ТАЛУУД:

  • Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны зөвшөөрөлтэй.
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжлийн үнэмлэх олгоно.
  • Сар бүр тэтгэлэг олгоно.
  • Сурах хугацаа богино.
  • Төгсөөд Япон,Солонгос, Европын холбоонд өндөр цалинтай ажилд зуучлан явуулах боломжтой.
  • Суралцах явцдаа цалинтай дадлага хийж сургалтын төлбөрөө төлөх боломжтой.

ДАРХАНХААН ПТК-ИЙН СУРГАЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮД

Програм кодлогч

   Сүүлийн жилүүдэд програм хангамж асар хурдацтай хөгжиж, энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт эрс нэмэгдэж байгаа билээ. Ийм ч учраас тус сургууль Програм кодлогч мэргэжлээр сургалт явуулж байна. 

Програм кодлогч төрөл бүрийн програм хангамжийн хөгжүүлэлт (десктоп, вэбэд суурилсан, гар утасны програм), компьютер график дизайн хийж сурах ба тухайн сурагчийн өөрийн хичээл зүтгэл, авьяас чадвараас шалтгаалан төгсөлтийн дараа ажлын байраар хангагдах боломж өндөр байдаг.

Хөтөлбөрийн хүрээнд үзэх програмчлалын хэл:

Frontend вэб хөгжүүлэгч

  • С++ програмчлалын хэл
  • HTML, CSS
  • JavaScript
  • Tailwind CSS Framework
  • VueJs 3 Javascript Framework

 Mobile хөгжүүлэгч

  • С++ програмчлалын хэл
  • Dart програмчлалын хэл
  • Java програмчлалын хэл
  • Swift програмчлалын хэл
  • Flutter Mobile Development Framework
  • React Native

 Backend хөгжүүлэгч

  • С++ програмчлалын хэл
  • Go програмчлалын хэл
  • NodeJS
  • Database diagrams (ERD, Database Schema)
  • MySQL Database, PostgreSQL Database

 Desktop хөгжүүлэгч

  • С++ програмчлалын хэл
  • C# програмчлалын хэл
  • Python програмчлалын хэл
  • MySQL Database, PostgreSQL Database

 

Компьютерийн сүлжээний техникч

   Компьютерийн сүлжээний техникч нь компьютерийн сүлжээний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CISCO сертификатын түвшинд бэлтгэгдэх ба та өөрийн хичээл зүтгэлээ бүрэн дайчилж чадвал зөвхөн БШУ-ны яамнаас олгох компьютерийн сүлжээний техникчийн мэргэжлийн үнэмлэхнээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CCNA буюу Cisco Certified Network Associate мэргэжлийн сертификаттай төгсөх боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд үзэх сэдвүүд:

  • Компьютерийн сүлжээний үндэс /Network Fundamentals/
  • Дотоод сүлжээний свичинг хийх технологи /LAN Switching Technologies/
  • Роутинг технологиуд / Routing Technologies/
  • Өргөн хүрээний сүлжээний технилогиуд/ WAN Technologies/
  • Сүлжээний сервис /Infrastructure Services /
  • Сүлжээний нууцлал, аюулгүй байдал/ Infrastructure Security/
  • Сүлжээний менежмент /Infrastructure Management/

Дээрх мэргэжлүүдээр элсэхэд тавигдах шаардлага ба цаашдын боломж

  • Суралцах хугацаа 1.5 жил
  • Элсэгчдэд тавих шаардлага – ямар нэг мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх
  • Суралцах хугацаанд бодит төслүүд дээр ажиллаж цалинтай дадлага хийх, шууд ажлын байраар хангагдана.

Компьютерийн оператор

Компьютерийн оператор нь:

  • Байгууллагын үйл ажиллагааны гол цөм болсон компьютерийн програм хангамж, электрон систем, тоног төхөөрөмжүүдийг баталсан заавар журам стандартыг мөрдөн ажиллуулах
  • Өдөр тутмын тасралтгүй 24/7 үйл ажиллагаатай байгууллагын цөм системүүдийн ажиллагаанд нягт хяналт тавьж, хэвийн ажиллагааг ханган ажиллах. Аливаа асуудал үүсэхэд заавар журмын дагуу анхны яаралтай арга хэмжээг авах
  • Шинээр нэвтрүүлж буй системийн туршилтанд оролцох,
  • Их хэмжээний дата цуглуулах, дата боловсруулах зэрэг үүргийг гүйцэтгэдэг. 

Өнөө үед эрэлт хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж байгаа мэргэжил бөгөөд ажлын талбар нь банк, уурхай, төрийн байгууллагууд, IT-ийн компаниуд, үүрэн холбооны операторууд зэрэг байгууллагуудад нэн элбэг, цаашид бараг байгууллага болгонд шаардлагатай болох мэргэжил юм. 

Компьютерийн оператор болоход эзэмших ур чадваруудад:

  • компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр зэрэглэлд эзэмшсэн
  • их хэмжээний дата боловсруулах арга техникийг эзэмшсэн
  • компьютерийн болон компьютерийн сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн жижиг гэмтлийг илрүүлэн засах чадвар
  • хууль эрх зүйн мэдлэг
  • нууцлал, аюулгүй байдлын талаар мэдлэг
  • тухайн байгууллагын дотоод дүрэм журмыг сайтар ойлгож өдөр тутмын ажилдаа хэвшүүлэн чанд мөрдөн ажиллах хариуцлагын чадвар
  • асуудал шийдвэрлэх логик сэтгэлгээний ур чадвар
  • ачаалал дааж ажиллах чадвар
  • харьцааны ур чадвар
  • бичиг баримт боловсруулах, тайлан боловсруулах ур чадвар

Элсэхэд тавигдах шаардлага ба цаашдын боломж

  • Суралцах хугацаа 1 жил /10 сар/
  • Элсэгчдэд тавих шаардлага - бүрэн дунд боловсрол
  • Суралцах хугацаанд компьютерийн кодлогч, сүлжээний техникч болох суурийг тавьж өгөх ба аль нэгийг сонгон цаашид сурах боломжоор хангана.

Туслах сувилагч

  Өвчтөний асаргаа сувилгаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг мэргэжил бөгөөд сувилагчийн удирдлаган дор сувилахуйн тусламж үйлчилгээг доголдолгүй цаг тухайд нь хүргэж асаргаа сувилгааг багаар хамтран үзүүлдэг хүнлэг энэрэнгүй мэргэжил юм.

   Туслах сувилагч нь манай оронд төдийгүй олон улсад эрэлт ихтэй мэргэжил бөгөөд бид Япон, Солонгосын Сувилахуйн байгууллагуудтай ажиллаж, төгсөгчид япон, солонгос хэлний мэдлэгийг зохих түвшинд эзэмшин ажлын байраар хангагдах боломжийг бүрдүүлээд байна.

   Тус Энэрэл дээд сургуулийн дэргэдэх Дарханхаан коллеж нь 2014 оноос туслах сувилагч бэлдэж байгаа арвин туршлагатай. Сургалтыг орон нутагт нь ажлын байранд нь зохион байгуулдаг онцлогтой бөгөөд энэ нь мэргэжилтэн бэлдэхэд үр дүнтэй, цаашид тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлдэг. Төгсөгчид 97-100 хувь ажлын байраар хангагддаг байна.

 


ХАЯГ:
ЧД, 13-Р хороо, Хайлаастын 45.
32-н тойргоос 17-р сургууль орох
замд, төв зам дагуу.
УЛААНБААТАР-15110
+976-11357082;
email: info@darkhankhaan.edu.mn
Web: http://darkhankhaan.edu.mn


Copyright © Darkhankhaan Polytechnic College 2022